Соёлын яамны санаачилгаар Улсын хүүхэд залуучуудын театрын нээлтэд зориулан Богд хааны ордон музейгээс “Оройн дээдийн адислал“ үзэсгэлэнг Улсын хүүхэд залуучуудын театрын 2 давхрын үзэсгэлэнгийн танхимд нээлээ.
Тус үзэсгэлэнд Анхдугаар богд Занабазарын дэг сургууль хийцийн гууль цутгамал алт шармал VII дүрийн Банчин эрдэнэ Чоглайнамжилын (1782-1853) гүсүг гүндаа, мөн Дарнатын (1575-1634) гууль хөөмөл алт шармал дүр тэргүүтэй хаан, хатны өмсгөл хувцас, шашны хэрэгсэл, хааны сонирхолтой цуглуулгаас дээжлэн 40 орчим үзмэр дэглэжээ.
“Оройн дээдийн адислал” үзэсгэлэн 2024 оны 05 дугаар сарын 06-аас 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ.