Богд хааны ордон музейгээс Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Олон улсын музейн өдөр, Үндэсний бичиг соёл, номын өдрүүд, Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан толилуулж буй “Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болголоо.

Богд хааны ордон музей, Дэлхийн буддистуудын “Дармакинг төв”-ийн монгол дахь салбар хамтран БНСУ дахь “Олон улсын Буддагийн музей”-гээс дэлхийд нэн ховор гэгдэх бурхан багшийн үс, хуруу, 5-н өнгийн шарираг залж, МУ-ын хосгүй үнэт үзмэр бурхан багшийн шүд-эрдэнэ тэргүүт шүтээнүүд бүхий “БУРХАН БАГШИЙН ЛАГШИН ЭРДЭНЭС”-д дэглэлээ.

Монгол улсын Соёлын яам, Богд хааны ордон музей, Самьяа хийд, Дэлхийн буддистуудын Дармакинг төв хамтран “Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэнг 2024 оны 05 дугаар сарын 17-с 06 дугаар сарын 02-нийг дуустал зохион байгуулна.

Бурхан багшийн Их Дүйчэн өдөрт зориулж БХОМ-ын сан хөмрөгт хадгалдаг Бурхан багштай холбогдох 40 шахам үзмэрүүдийг дэлгэсэн “Бурхан багшийн цахиур эрдэнэ, үс, хуруу” нэрт үзэсгэлэн гарна. Үзэсгэлэнд “Буддагийн Олон улсын музей”-ээс Бурхан багшийн хуруу болон Солонгост хадгалагдаж буй Бурхны зарим шарира гэх ринсрэлийг олон нийтэд үзүүлнэ.

Шарира гэдэг нь буддын шашны оюун санааны багш нарыг чандарласан чандараас олддог үр тариа шиг сувдан болор үрэл юм. Энэ нь Бурхны сургаалаар гэгээрсэн багш нарын оюун ухаан, сэтгэлээ хэр сайн хөгжүүлсний нотолгоо болдог бөгөөд шилэн аяганд хийж сайн нөхцөлд хадгалагдсан тохиолдолд савандаа нууцлаг байдлаар үрждэг гэж үздэг. Та бүхэн Бурхны Шарира-г ойроос үзэж эрчис долгионыг мэдэрч болно.

o          Үзэсгэлэнгийн онцлох үзмэр бол Богд Хааны Ордон музейд хадгалагдаж буй Их эрдэнийн шүтээн ринсрэл гэх бурхан багшийн шүд эрдэнийг дэлгэн үзүүлж байна. Бурхан багшийн нандин шүтээн учир, Бурхан багшийн адис жинлав, эрчим энергийг хүртэж болохын хувьд Их эрдэнийн шүтээн ринсрэл  хосгүй үнэтэй ижилгүй содон үзмэр болно. Бурхан багшийн Их Дүйчэн өдөрт зориулсан үзэсгэлэнд Солонгос улсын “Буддагийн Олон улсын музей” хамтран орж,  Бурхан багшийн үс, хурууг үзүүлэх юм.

o          Ерөнхийдөө буддын шашны оюун санааны багш нарыг чандарласан чандараас олддог үр тариа шиг сувдан болор үрлийг шарира гэнэ. Шарира нь Бурхны сургаалаар гэгээрсэн багш нарын оюун ухаан, сэтгэлээ хэр сайн хөгжүүлсний нотолгоо болдог. шилэн аяганд хийж сайн нөхцөлд хадгалагдсан тохиолдолд савандаа нууцлаг байдлаар үрждэг гэж үзнэ. Бурхны Шарира-г ойроос үзэж эрчис долгионыг мэдэрч болно.

o          Энэ удаагийн үзэсгэлэнд Бурхан багштай холбогдох танка, цутгуур, зээгт наамал гэсэн бурхан урлалын төрлийн үзмэрүүд дэлгэснээс Өндөр гэгээний урласан Бурхан багш давтагдашгүй бүтээл гэдгээрээ ур хийцийн хувьд тусгайлан ялгарч буй.

o          5 сарын 18-нд Дэлхийн музейн өдөр давхар таарч буй тул шар торгон өргөмжлөл зэрэг үсэг бичгийн ховор нандин дурсгалуудыг бас тольдож болно.

“Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэнгээр нийт-3938 иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс:

– Хүүхэд 100

– Том хүн-1273

– Оюутан-771

– Ахмад настан-1756

– Тусгай хэрэгцээт-38

Боловсролын хөтөлбөрт: 55 дунд сургуулийн сурагчид хамрагдаж идэвхтэй оролцсон байна.

 

Go Back