Богд хааны ордон музейгээс Монгол улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ой, Олон улсын музейн өдөр, Үндэсний бичиг соёл, номын өдрүүд, Бурхан багшийн Их дүйчин өдрийг тохиолдуулан толилуулж буй “Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэнг олон нийтийн хүртээл болголоо.
Богд хааны ордон музей, Дэлхийн буддистуудын “Дармакинг төв”-ийн монгол дахь салбар хамтран БНСУ дахь “Олон улсын Буддагийн музей”-гээс дэлхийд нэн ховор гэгдэх бурхан багшийн үс, хуруу, 5-н өнгийн шарираг залж, МУ-ын хосгүй үнэт үзмэр бурхан багшийн шүд-эрдэнэ тэргүүт шүтээнүүд бүхий “БУРХАН БАГШИЙН ЛАГШИН ЭРДЭНЭС”-д дэглэлээ.
Ерөнхийдөө буддын шашны оюун санааны багш нарыг чандарласан чандраас олддог үр тариа шиг сувдан болор үрлийг шарира гэнэ. Шарира нь Бурхны сургаалаар гэгээрсэн багш нарын оюун ухаан, сэтгэлээ хэр сайн хөгжүүлсний нотолгоо болдог. шилэн аяганд хийж сайн нөхцөлд хадгалагдсан тохиолдолд савандаа нууцлаг байдлаар үрждэг гэж үзнэ. Бурхны Шарира-г ойроос үзэж эрчис долгионыг мэдэрч болно.