🍁🍁🍁ХААН ОРДНЫ НАМАР🍁🍁🍁
🍂“ХААНЫ ХАЧИН” үзэсгэлэн🍂
Шашин төрийг хослон барьсан Богд хаан ордондоо(их санд) үлгэр домгийн мэт өвөрмөц гайхамшигтай эд өлгийн зүйлс, амьтны цуглуулга зэрэг ховор содон үзмэрүүд цуглуулж байсан нь бидний үед хадгалагдаж иржээ.
Хааны ордонд зочилсон гадаадынхан ордны содон гайхалтайг дурсан бичихдээ тухайлбал, Оросын эрдэмтэн П.К.Козлов “Байшин нь музейн байдалтай байдаг. Байшинд музей ч биш юмаа, музейн ховор эд зүйлсээр дүүрсэн эрдэнэс байдаг” хэмээсэн байдаг.
Богд Хааны Ордон музей “Хаан Ордны намар” музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “Хааны Хачин” үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байна.
Тус үзэсгэлэнд Хааны ордны сонин цуглуулга болох “Бодлоор зангидсан илд, хүн болоод үхрийн чулуужсан тархи, эр тахианы өндөг, галбарваасан мод тэргүүтэн ховор өвөрмөц үзмэрүүд, амьтны цуглуулга, VIII Богд Жавзандамба хутагт болон Улсын Эх Дагина Дондовдулам нарын эдэлж хэрэглэж байсан хааны титэмт малгай, хүрэм, алтан гутал хатны булган хамжаар, барын арьсан дэвсгэр зэрэг ховор нандин үзмэрүүдийг энэ үзэсгэлэнгээс үзэх болно.
Хаана: Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхим
Нээлт: 2024.09.26 ны өдөр 11:40
Үргэлжлэх хугацаа: 2024.09.26-09.29-ны хооронд
🍂2024.09.26 – 2024.09.29 09:00-18:00
• ТАСАЛБАРЫН ҮНЭ
-Насанд хүрэгчид, оюутанууд 2 хүн дундаа нэг тасалбараар нэвтрэх боломжтой.
-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд үнэ төлбөргүй
Go Back