Үзэсгэлэнд дүрслэх урлагийн ахмад уран бүтээлчдийн ур ухаан шингэсэн 50 гаруй бүтээл дэлгэгдэнэ.
Соёлын бүтээлч сар аянаар “Өвлөн бүтээх өнөө ирээдүй…” уриан дор орчин цагийн Монгол Улсын түүхэн хүмүүн болох Улсын их дагина Цэндийн Дондогдулам, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Эрэгзэнгийн Чойдог, Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Сономбалжирын Буяннэмэх, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Жигжидийн Мөнхбат нарын алдартнуудын түүхэн амьдралаас сэдэвлэсэн бүтээл туурвилуудыг олон нийтэд сонирхуулна.
Монголын Урчуудын эвлэлийн хороо тус үзэсгэлэнг Биеийн тамир спортын улсын хороо, Богд хааны ордон музей, Үндэсний урлагийн их театр, “Төгөлдөр Буяннэмэх сан”-тай хамтран зохион байгуулж байна.
118