Монгол оронд орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны түүхэн 100 жилийн ойн хүрээнд Монгол орон даяар зохион байгуулсан “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээ 3.1- 3.7-ны өдрүүдэд амжилтай явагдаж өндөрлөлөө.
Тус арга хэмжээний үеэр Богд Хааны Ордон Музейгээр нийт 4441 гаруй хүн үйлчлүүлснээс:
        • насанд хүрсэн иргэн 1625
        • хүүхэд 1949
        • оюутан залуус 408
        • ахмад настан 445
        • хөгжлийн бэрхшээлтэй иргэн 14
        • гэр бүл 737 хүрэлцэн ирсэн байна


Богд хааны ордон музейгээс “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээнд зориулан “Шинийн наймны цагаан дара эх”, “Эх чөлөөний үнэ цэн” сэдэвт үзэсгэлэнгүүдийг дэглэн олон нийтийн хүртээл болголоо.
Мөн “Малгайтай заан” -Богд хааны бор заан, “Цагаан дара эх- Удвал цэцэг”, “Хүслийн таван тахил” буюу “Цагаан Дара Эх” шүтээн зургийг тайлбарлан таниулах хөтөлбөр, Богд Хааны зарлигийн бичиг  “Шар торгон өргөмжлөл” зэрэг боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд уг хөтөлбөрүүдэд гадаад, дотоодын иргэд, оюутан залуус, хүүхдүүд сонирхон идэвхтэй хамрагдлаа.


Музей үзэх соёлыг дэлгэрүүлж, соёлын өвөө өвлөн уламжлуулах, танин мэдэхээр зорин ирсэн гэр бүл, хүүхэд багачууд, азай буурлууд болон сурагч, оюутан, залуус та бүхэндээ баярлалаа.

Go Back