НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД 169 МЯНГАН ХҮН ЗОЧИЛЖ, ОРОЛЦЛОО
Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн маань цар хүрээ өргөжин тэлж, дэлхийн 12 улсын 140 гаруй өвлөн уламжлагчид болон Монгол Улсын 21 аймаг, Нийслэлээс 880 гаруй өвлөн уламжлагчид оролцож нүүдлийн соёлоо сурталчлах 780 хөтөлбөр арга хэмжээг фестивальд хүрэлцэн ирсэн 169 мянган зочдод үзүүлж сонирхууллаа.
21 аймгийнхан, Нийслэлийн Соёл, урлагийн газрынхан маань бууриа цэвэрлэн буцахдаа байгалийн үзэсгэлэнт байдлыг хадгалан, бидний нүүдлийн соёлын онцлог болох байгаль эх дэлхийдээ гүн хүндэтгэлтэй хандах зарчмыг харууллаа. Монголчууд бид байгаль орчин, ус ургамал, мал амьтандаа ээлтэй, эх байгальдаа дасан зохицон амьдардаг гайхам соёлын өвтэй ард түмэн билээ.
131